СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ХҮРЭЭНД ХИЙХ АЖЛУУД

Сумын түүхэн баримтат кино бүтээх: Эх нутгийнхаа түүхэн хөгжил, байгаль газар зүйн онцлог, хүн ам, хөдөө аж ахуйн салбар, бүтээн байгуулалт, алдартан зүтгэлтнүүдийн түүхэн яриаг үр хойчдоо түүх болгон үлдээх, нутаг орны талаар таниулах.

            Төсөв-30,000,000 төгрөг

Хандивын аян зохион байгуулах ажлын хэсэг байгуулах: Түүхт 100 жилийн ойн хүрээнд ном бүтээх, суманд бүтээн байгуулалт хийх, тоног төхөөрөмж худалдан авах, баяр наадмын үйл ажиллагаа болон бусад арга хэмжээг зохион байгуулахад иргэдийн тусламж дэмжлэгийг авах

Баяр наадмын үйл ажиллагааг шууд дамжуулах Телевизийн студийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах: Иргэд олон нийтэд наадмын үйл ажиллагааг шуурхай дамжуулах ирж амжаагүй хүмүүст баяр наадмын үйл ажиллагааг хүргэх

            Төсөв-30,000,000 төгрөг

Burando” ХХК-иар 100 жилийн ойн урилга, мэндчилгээ, дугтуй, цаасан болон даавуун тор, ширээний календарь, аяга, флаш, бал, тэмдэглэлийн дэвтэр, ажилтны малгай, фудволк, энгэрийн тэмдэг, ойн медаль, морь, бөх, сур, шагайн харвааны медаль, ааруулны цаасан уут, монгол архины 0,5 литрийн сав, хурдан морины хүүхдийн номер, унаач хүүхдийн хувцас, морины нөмрөг, пайз, А, Б зөвшөөрлийн хуудас зэргийг дизайныг гаргуулах

            Төсөв-30,000,000 төгрөг

Сумын хүндэтгэлийн 8 ханатай гэртэй болох: Түүхт 100 жилийн ойн баяр наадамд ирсэн зочид гийчдийг хүлээн авах, ая тухтай байдлыг хангаж, хүндэтгэл үзүүлэх.

            Төсөв-15,000,000 төгрөг

Үйлчилгээний 10 асар түрээслэх: Түүхт 100 жилийн ойн баяр наадамд хүрэлцэн ирсэн зочид гийчдэд үйлчлэх ая тухтай байдлыг хангах.

            Төсөв-,000,000 төгрөг

Сумын ойгоор зочид, төлөөлөгчдөд үйлчлэх хөтөч 50 оюутантай гэрээ байгуулан ажиллуулах: Түүхт 100 жилийн ойн баяр наадамд ирсэн зочид, наадамчдад бүх албан хаагчид үйлчлэхэд хүн хүч дутмаг учир, тодорхой хэмжээний цалин олгож 50 оюутан, хүүхэдтэй гэрээ хийнэ.

  Төсөв-1,000,000 төгрөг                                                                                                                                Наадмын талбайн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх: Наадмын талбайг өргөтгөн, наадамчдын суудлын тоог нэмэгдүүлэн, зүлэгжүүлж, үзэгчдийн ая тухтай наадам үзэх орчинг бүрдүүлэх

            Төсөв-60,385,500,000 төгрөг           

Төмөр карказан гэр угсралт хийх: Наамын талбайн тохижилтыг сайжруулах, наадамчдын наадам үзэх ая тухай байдлыг хангах

            Төсөв- 13,345,000 (Ажлын хөлс тээврийн зардал ороогүй)

Нойл, ариун цэврийн байгууламж байгуулах: Орчны бохирдлыг бууруулж, стандартын шаадлага хангасан бие засах газраар үйлчлэх

            Төсөв-19,000,000 төгрөг

Хурдан морь барианы үзэгчдийн сүүдрэвч, суудал барих: Сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд уралдсан морьдыг үзэх уярач наадамчдын тав тухыг хангах.

            Төсөв-15,000,000 төгрөг

6 насны хурдан морины уралдааны ивээн тэтгэгчийг тодруулах

            Катеринг үйлчилгээг сонгон гэрээ байгуулж, хамтран ажиллах: Баяр наадамд ирсэн наадамчдад эрүүл, аюулгүй хоол хүнсээр түргэн шуурхай үйлчлэх

Катеринг үйлчилгээгээр 500 хүний хүлээн авалт хийх: Сумаас гарсан алдар цуутнууд хандивлагч, иргэдэд хүндэтгэл үзүүлэн дурсамж бүтээх

            Төсөв-50,000,000 төгрөг      

Сумын түүхт 100 жилийн ойн номонд орох иргэд, аж ахуйн нэгж байгууллагын нэгдсэн зураг авалтын үйл ажиллагаа: Сумын бүх өрх, аж ахжйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулан зураг үүх, түүхийг бичин 100 жилийн ойн номыг бүтээн түүх болгон дурсах, цаашид түгээн дэлгэрүүлэх.

            Төсөв-5,000,000 төгрөг