2020-2024 онд сумын орон нутгийн сонгуулиар сумын Засаг даргаар Х.Энхтайван сонгогдон шинэчлэн зохион байгуулж, хуучин бүтэц орон тоогоор нь ажилласан юм.

  • Засаг даргын орлогч М.Болорцогт, Д.Бямбажаргал
  • Засаг даргын Тамгын газрын дарга Н.Тунгалаг
  • Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн А.Дуламсүрэн, М.Эрдэнэбаатар, Л.Мөнхжавхаа
  • Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Долгорсүрэн
  • Санхүүгийн албаны дарга Д.Нэргүй
  • Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн М.Наранцацрал, У.Лхамдэгд, А.Наранзул
  • Газрын даамал Н.Нямтогтох, Ү.Балжинням
  • Улсын бүртгэгч Р.Туул
  • Татварын байцаагч А.Самбуу
  • Архив, бичиг хэргийн эрхлэгч С.Мөнхнасан, У.Лхамдэгд
  • Хөдөлмөр халамжийн ажилтан Г.Нямлхам, Б.Чулуунцэцэг
  • Нийгмийн даатгалын байцаагч Ц.Баттулга, С.Дуламсүрэн, Л.Цэрэнбадам, С.Мөнхтогтох
  • Нийгмийн бодлогын мэргэжилтэн М.Баттулга, Л.Мөнхжавхаа, М.Эрдэнэбаатар, Г.Лхам, Б.Долгормаа, Л.Мөнхжавхаа
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн Д.Алтантуяа, М.Алтантуяа
  • Бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн С.Хорол, Д.Бямбажаргал, М.Саранчимэг
  • Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн Э.Лхагвасүрэнжав, Д.Лхагвадорж, Л.Мөнхжавхаа, Т.Мягмарсүрэн, Б.Даваажаргал
  • Мал эмнэлгийн улсын байцаагч Б.Янжмаа
  • Мал эмнэлгийн тархвар зүйч П.Лувсандавга, Г.Бүүвэйбаатар
  • Цаг уурч Г.Ариунмөнх
  • Нягтлан бодогч Т.Мягмарсүрэн, Ө.Бадамзул
  • Нярав Ц.Батдорж
  • Үйлчлэгч Ж.Болорцэцэг
  • Жолооч Б.Чулуунбат, Ю.Ганзориг, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Довдондамба, Х.Энхтүвшин

                 Багийн дарга нараар:

  • Хөөвөр 1 дүгээр багийн Засаг дарга Ш.Цэрэнтогмид,
  • Гучин 2 дугаар багийн Засаг дарга С.Даваа
  • Аргалант 3 дугаар багийн Засаг дарга А.Баярмөнх
  • Аргуйт 4 дүгээр багийн Засаг дарга М.Цэрэнбанзрагч нар ажиллаж байна.

Онцлох ажлууд:

            Эрүүл монгол аяны хүрээнд малчид, тариаланчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 100 хувь хамруулсан.

            Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Ногоон байгууламж услах зориулалт бүхий усны машин”-ыг 30,0 сая төгрөг, “Атаршсан талбайг хашаалж малын тэжээлийн  ургамал тариалах“ 30,0 сая төгрөг, малчдад “Малын тэжээл, өвс худалдан авах” ажилд 22,3 сая төгрөгөөр худалдан авалтыг хийсэн.

            Өвс тэжээлийг татан авахад зориулан эрсдлийн сангийн хөрөнгийг 400.0 сая төгрөгний эргэлтийн хөрөнгөтэй болгосон.

            ХААН банк, Соёлын төвийн шинэ барилгыг ашиглалтад оруулан хүлээн авсан.

            Батлан хамгаалахын сайдын 2022 оны А/50 дугаар тушаалын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах Батлан хамгаалах сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах Цэрэг-спортын “Дөл” цогцолбор аймгийн аварга шалгаруулах тэмцээнд ЕБС-ийн 16-17 насны ахлах ангийн     15 хүүхэд амжилттай оролцрж хоёр сурагч аймгийн сонгон шалгаруулалтаас шалгарч Улсын аваргын тэмцээнд оролцох эрх аван хүүхэд залуучуудад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшсэн.

            Илүүдэл жингүй–Эртэч Монгол” аяны хүрээнд албан байгууллага хамт олныг нийгмийн олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан эрүүл амьдрах хэв маягт төлөвшүүлэх, илүүдэл жингүй эртэч, идэвхтэй иргэнийг бий болгох зорилгоор өглөөний дасгалд иргэдийг тогтмол оролцуулан, давхардсан тоогоор 2,282 хүнийг хамруулж аймагт  гуравдугаар байр эзэлсэн.

            Малжуулах хөтөлбөрт 10 иргэний төслийг амьжиргаа дэмжих зөвлөлөөр хэлэлцэн тус бүр 5000,0 мянган төгрөгний санхүүжилт авч, өрхийн орлогоо нэиэгдүүлсэн.

            Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийг хамруулсан “Гурван домогт нутаг-2023” урлагийн наадмыг жилийн хүрээнд зохион байгуулж, 173 оролцогч хамрагдаж, урлагын олон төрлөөр авьяас чадварыг нээн илрүүлэн хөгжүүлэн аймаг хотын иргэдэд сурталчилах тоглолтыг зохион байгуулсан.

            Улсын төсвийн 1,450.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 ортой эмнэлгийн барилга, 102,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмч нарын орон сууцыг барьж ашиглалтад оруулан, иргэдийн эрүүл мэндийг үйлчилгээг авах, залуу боловсон хүчин ажиллаж, амьдрах  таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн.

             “Капкорп Монголиа” ХХК”-иас нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулийн номын санг 16,798,000, физикийн кабинетыг 23,156,800, ангиудын ухаалаг самбарыг 15,900,000   төгрөгөөр тус тус тохижуулан сургуулийн багш, нарын ажиллах, нөхцөлийг сайжруулсан

            Японы хүүхдийг ивээх сангийн хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох сургалтад Ерөнхий боловсролын сургууль болон насан туршийн ангийн сурагчид хамрагдаж, сурагчид өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулах, бусдыг ойлгох, харилцах, багаар ажиллах, судалгааны арга зүй, мэтгэлцээний ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээг өөртөө бий болгох, шинийг санаачлах, бүтээлч байдлыг суралцах, эдийн засгийн тооцоолол хийх арга барилд суралцах 5 төслийг хэрэгжүүлсэн.

            Говийн бүсийн 3 сумдын малчдын туршлага солилцох зөвлөгөөнийг 2021, 2023 онуудад зохион байгуулж малчдад мэдээ, мэдээллээр ханган чадавхжуулсан.

            Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах зорилтот жилийн хүрээнд хийсэн ажлаар аймгийн хэмжээнд 2 дугаар байранд шалгарсан.

            Малжуулах төсөл хөтөлбөрт 12 өрхийг хамруулан 60.0 сая төгрөгийн зээлийг олгож иргэдийг байнгын болон түр ажлын байраар хангасан.

            Баруун бүсийн сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын урлаг, спортын өдөрлөгийг сумандаа зохион байгуулсан.

             “Алсын 2050” Монгол Улсын урт хугацааны  хөгжлийн бодлогын эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Байгаль орчны тухай хуулиудаар сумын нийт төрийн албан хаагчид, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд аймгийн Засаг даргын Тамгын газрын сургалтын багийг урин 2 өдрийн арга хэмжээг зохион байгуулсан.

            Засаг даргын Тамгын газрын бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр 2020, 2021, 2023 онуудад аймгийн шилдэг сумаар тус тус шалгарсан.

            Засаг даргын үйл ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд: “Хогийн цэгт 120 градусын өнцгөөр харах 3МВТ-ын 4мм-ийн чиглэлийн 2 камер суурилуулж, 150 вт-ын нарны цахилгаан үүсгүүрээр тэжээгддэг, 80вт-ын аккумлятор суурилуулах,  Мал нядалгааны цэгийг 27.2 сая төгрөг, хадлангийн газар хашаалах 25.5 сая төгрөг, 6 тоннын багтаамжтай FUSO маркийн усны автомашиныг 30.0 сая төгрөг, мал угаалгын ванныг 4.0 сая төгрөг, Эрүүл мэндийн төв стандартын хогийн цэгийг 4.0 сая төгрөг, “Монголын хоолой”-н тэмээг омог болгон батлуулах судалгааны ажил,  Өлзийт хороолол”-ын цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлэн 8/0,4 кв-ын 80 ква чадал бүхий Атп дэд станцыг 13.8 сая төгрөг, сумын төвийн гудамж хороололд дулааны шугамын өргөтгөлийг 213.9 сая төгрөг, дулааны шугамын дагуу цэвэр усны шугамыг 80,0 сая төгрөг, хог пресслэх тоног төхөөрөмжийг 10 сая төгрөг, гүн өрмийн 7 худаг гаргаж, 9 худгийг засварласан, үүлэнд нөлөөлж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж худалдан авах, малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор “Үзэмчин” үүлдрийн хуц гэрээгээр малчдад нийлүүлэн Эрүүл мэндийн төвийн 15 ортой шинэ байрыг 1,450.0 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгүүлэн ашиглалтад оруулсан.

            Улсын төсвийн 146.0 сая төгрөгөөр төрийн албан хаагчдын орон сууцыг шинээр бариулан Ерөнхий боловсролын сургуулийн 80 хүүхдийн хичээлийн байрыг 70.0 сая төгрөгөөр засварласан.